Манай байгууллага нь 1959 онд" Клуб" нэртэйгээр байгуулагдана ажиллаж байгаад , 1995-онд "Соёлын төв" нэртэйгээр өөрчлөгдөж 3-н орон тоотойгоор ажиллаж байгаад 2006-онд 9-н орон тоотой болох хүртлээ өргөж нь өнөөг хүртэл ажиллаж үйл ажиллагаагаа явуулж байна.
Үүнээс: Дээд боловсролтой-2
Тусгай дунд боловсролтой -2
Бүрэн дунд боловсролтой -5
Орон тоо бүтэцийн хувьд:
Эрхлэгч-1
Номын санч-1
Хөгжмийн багш-1
Бүжгийн багш -1
Үйлчлэгч-1
Галч -4 гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Эрхлэгч С.Батмагнайн УБ хот дахь СДС-ийг соёлын менежер мэргэжлээр 2009-онд төгссөн , тус байгууллагад 16 жил хөгжмийн багш хийж байгаад өнгөрсөн 10-р сард Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд дэвшин ажиллаж байгаа.2014-оны багш нарын баяраар МУСТА- н цол тэмдгээр шагнагдсан.
Номын санч :Ж.Туяан УБ хот СУИС-ийг Номын санч-мэдээллийн ажилтан мэргэжлээр төгссөн 7-дахь жилдээ ажиллаж байгаа 2014-онд ССАЖ-ын яамны жуух бичгээр шагнагдсан
Хөгжмийн багш: Д.Лувсанням нь Үлээвэр хөгжмийн багш мэргэжилтэй, тус байгууллагад 1- дэхь жилдээ ажиллаж байгаа,МУСТА-н цол тэмдэгтэй
Бүжгийн багш: Г.Өлзийбаяр 2008-2014 он хүртэл хөгжим бүжгийн коллежийг бүжгийн багш мэргэжлээр суралцан төгсөөд 2014-06-р сард тус байгууллагад Бүжгийн багшаар ажиллаж байна.
Үйлчлэгч: Ж.Алтан оньс нь тус байгууллагад 21-дахь жилдээ ажиллаж байгаа байгууллагын 2-удаагийн аварга ажилтан.
Галч: Б.Нямсүрэн Тус байгууллагад 11-дахь жилдээ ажиллаж байгаа байгуулагын аварга ажилтан
Галч:Ц.Гэрэлцогт ньтус байгууллагад 7-дахь жилдээ ажиллаж байгаа байгууллагын тэргүүний ажилтан
Галч Т.Эрдэнэбаатар нь Тус байгууллагад 2-дахь жилдээ ажиллаж байгаа Галч Ж.Цэндаюуш нь тус байгууллагад 7-дахь жилдээ ажиллаж байгаа.
Манай байгууллаган Соёлын төв,Спорт заал,Үзвэрийн заал,Музей гэсэн 3-н том объекттэй Тус музейн 1977-онд 2 давхар барилга Ю.Цэдэнбалын нэрэмжит музей нэртэйгээр байгууллагдсан .
Дотороо : Угсаатны зүй Байгаль зүй
- Түүх орчин үе
- Ю.Цэдэнбалын танхим
- Сумаастөрөн гарсан Сайдуудын танхим
- Киноны заал гэсэн өрөөнүүдээс бүрдсэн
Сан хөмрөгийн 248 ш сан хөмрөгтэй 160.0 сая төгрөгийн үнэ бүхий хөрөнгөтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Гадна дотны олон хүмүүс,жуулчид ирж сонирходог.
Уул усны диваажин, олон ястны өлгий Увсын цэнхэр хязгаараас та бүхний амрыг эрэн мэндчилье.
Сайн байцгаана уу
Таны амар амгаланг айлтгая.
Уудам их Монгол орныхоо баруун хойд хил, уул усны диваажин Увсын цэнхэр хязгаарт Даяарт алдартай Давст нутаг маань өдрөөс өдөрт өнгөжин тэлж, хүүхэд багачууд нялхас маань цовоо сэргэлэн, залуус хүүхэд маань амьдрал хөдөлмөрт шамдсан азай буурал өндөр настангууд маань үг сургаалаа айлдаж Давст гэдэг нэгэн гэр бүл маань өргөжин хөгжиж байна. дэлгэрэнгүй . . .