Оюутны зөвлөл

Оюутны зөвлөлийн зорилго :
Оюутан залуучуудыг өөрсдийгөө хөгжүүлэх боломжоор хангах , хоорондоо танилцан цаашид хамтран ажиллах оюутнуудын авьяас чадварыг нэмэгдүүлэхд чиглэгдэнэ.

Оюутаны зөвлөл нь уламжлал болгон : 
Оюутан залуучууд хамтарсан  явган аялал, Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах, Гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн сумын нутгийн зөвлөлтөй хамтран шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулдаг.Мөн үүнээс гадна уламжлалт бус үйл ажиллагааг зохион явуулдаг.Тухайлбал 2014-2015 онд Оюутнуудынхаа дунд Цасны баяр , Сумын 90 жилийг ойг угтан “Сумын хөгжилд миний оролцоо” хэмээх эрдэм шинжилгээний илтгэлийн тэмцээн зохион байгуулах төлөвлөгөөтөйгөөр ажиллаж байна.

1. Оюутны Зөвлөлийн дарга Г.Дариймаа –МУИС-Хууль зүйн сургууль-Эрх зүй 3-р курс

2. Оюутны Зөвлөлийн дэд дарга Н.Чулуунхүү-СУИС-Дуурийн дуулаач 2-р курс

3. Оюутны Зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Наранмандах-МУИС-Байгалийн шинжлэх ухааны сургууль-Аялал жуулчлалын менежмэнт-4-р курс Оюутны Зөвлөлийн гишүүд

4. Б.Ууганзаяа-ХААИС-ЭЗБС Нягтлан бодогч 4-р курс

5. Г.Өлзийхишиг-МУИС-Гео Физик 3-р курс

6. Ш.Төгсбуян-Их Засаг-Эрх зүй 3-р курс

7. Г.Ням-Од- ШУТИС-Газрын тосны инженер-2-р курс

8. Б.Тайвантөр-ШУТИС-Механик инженер

9. Н.Нарануяа АШУҮИС-Эм зүй био анагаах 2-р курс

10. Г.Уранчимэг Этүгэн Дээд сургууль Нягтлан бодох бүртгэл 4-р курс

11. Б.Нарансолонго МУБИС-Түүх Нийгэм судлал 2-р курс

Мэндчилгээ

Уул усны диваажин, олон ястны өлгий Увсын цэнхэр хязгаараас та бүхний амрыг эрэн мэндчилье.

Давст сумын ИТХ-ын даргын мэндчилгээ

Сайн байцгаана уу
Таны амар амгаланг айлтгая.
Уудам их Монгол орныхоо баруун хойд хил, уул усны диваажин Увсын цэнхэр хязгаарт Даяарт алдартай Давст нутаг маань өдрөөс өдөрт өнгөжин тэлж, хүүхэд багачууд нялхас маань цовоо сэргэлэн, залуус хүүхэд маань амьдрал хөдөлмөрт шамдсан азай буурал өндөр настангууд маань үг сургаалаа айлдаж Давст гэдэг нэгэн гэр бүл маань өргөжин хөгжиж байна.  дэлгэрэнгүй . . .


УВС АЙМГИЙН АЛБАН ЁСНЫ ВЭБ САЙТ

Санал асуулга

Та засаг даргын ажлийг үнэлнэ үү?



 

Цаг агаар