ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛ

Монголын нам, төр, засаг, цэргийн түүхэн зүтгэлтэн. Монгол Улсын Баатар, Хөдөлмөрийн баатар, Улсын маршал, Монголын үндэсний баатар. 1916 оны 9 дүгээр сарын17-нд хуучнаар Дөрвөд баруун гарын үнэн Зоригт хан аймгийн Зоригт ханы хошуу, одоогийн Увс аймгийн Давст сумын гуравдугаар багийн нутаг “Хандгайт” гэдэг газар малчин ард Юмжаагийн 5 дугаар хүү болон төржээ. Анх хөдөлмөрийн гараагаа 1929 оны 7 дугаар сард Аймгийн эвлэлийн хорооны бичээчээр ажиллаж байсан.

1938.09.10 -1939.03.21 хүртэл БНМАУ-ын Сангийн яамны харъяа санхүүгийн техникумын хичээлийн эрхлэгч, 1939.03.21-ээс БНМАУ-ын Сангийн яамны дэд сайдаар томилогдсон бөгөөд удалгүй мөн оны 7 дугаар сарын 08-нд БНМАУ-ын Сангийн яамны сайдаар дэвшүүлэн томилогдсон. Мөн энэ хугацаанд Моголын худалдаа аж үйлдэврийн банкны ерөнхий хорооны даргаар хавсруулан ажиллаж байсан бөгөөд 1940 оны 9 дүгээр сарын 30 хүртэл ажилласан байна. Сангийн яамны сайдын үүргийг 1940 оны 4-р сар хүртэл гүйцэтгэсэн. 1940 оноос хойш төрийн жолоог 44 жил барьсан байна.

 

Гавьяа шигнал:
- Нам ард түмний өмнө байгуулсан гавьяаг нь үнэлж 1961 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн Баатар цол,
- 1966 онд БНМАУ-ын Баатар цол хүртээсэн. 1946, 1951, 1961, 1966, 1976, 1981 онд Сүхбаатарын одонгоор 6 удаа
- 1941 онд Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон 1945, 1971 онд Байлдааны гавьяаны улаан тугийн одон
- 1945 онд “Бид ялав” медаль,
- 1946, 1961, 1971, 1981 онд Ардын хувьсгалын 25, 40, 50, 60 жилийн ойн хүндэт медаль
- 1968 онд Халх голын байлдааны медаль,
- 1969 онд Халх голын ялалтын 30 жилийн ойн медаль,
- 1975 онд милитарист Японыг ялсаны 30 жилийн ойн медаль,
- 1979 онд Халх голын ялалтын медаль,
- 1979 онд “Атарчдын алдар” хүндэт медаль,
- 1981 онд БНМАУ-ын Зэвсэгт хүчний 60 жилийн ойн медалиар тус тус шагнагдсан.
Мөн 1941 онд Армийн комиссар,
- 1944 онд дэслэгч генерал,
- 1975 онд хурандаа генерал,
- 1976 онд армийн генерал,
- 1979 онд БНМАУ-ын Маршал цолыг тус тус хүртсэн.

Мэндчилгээ

Уул усны диваажин, олон ястны өлгий Увсын цэнхэр хязгаараас та бүхний амрыг эрэн мэндчилье.

Давст сумын ИТХ-ын даргын мэндчилгээ

Сайн байцгаана уу
Таны амар амгаланг айлтгая.
Уудам их Монгол орныхоо баруун хойд хил, уул усны диваажин Увсын цэнхэр хязгаарт Даяарт алдартай Давст нутаг маань өдрөөс өдөрт өнгөжин тэлж, хүүхэд багачууд нялхас маань цовоо сэргэлэн, залуус хүүхэд маань амьдрал хөдөлмөрт шамдсан азай буурал өндөр настангууд маань үг сургаалаа айлдаж Давст гэдэг нэгэн гэр бүл маань өргөжин хөгжиж байна.  дэлгэрэнгүй . . .


УВС АЙМГИЙН АЛБАН ЁСНЫ ВЭБ САЙТ

Санал асуулга

Та засаг даргын ажлийг үнэлнэ үү?



 

Цаг агаар