Монгол улсын арслан Мядагийн Мөнгөн

М.Мөнгөн Увс аймгийн Давст сумыннутаг Хэрцийн Бухын зүүн салааны бэлчирт “Улаан харгана” гэдэг газар1951 оны төмөр туулай жил малчин ард Мядагийн хоёрдугаар хүү болон мэндэлжээ.М.Мөнгөний өвөг эцэг Бор хулгана гэдэг том биетэй, хүч тамир ихтэй бух ноцолдоон хэмээ хбарилдаанаар барилддаг хүн байсан тухай эмэг эх,ээж нар нь хуучилдаг байсан болохоор бөх сонирхох удмын хүслийг  төрүүлж өгчээ. Мөн цаашид бөх болох замыг ньзасчөгсөн хүн бол түүний ах Бүүвэйбаатар байсан тухай М.Мөнгөнөөрөө ярьдаг. Дунд сургуулийн долдугаар ангиас бөхийн спортыг сонирхож анх 1966 онд Найрамдлын районы анхдугаар спартикиадын чөлөө бөхийн аварга шалгаруулах тэмцээнд 62 килограммын жинд гуравдугаар байр эзэлсэннь цаашид барилда хурам зоригийг нэмжээ. Дараа нь Пионерын ордны үндэсний бөхийн дугуйланд орсон.1968 онд Залгамж нийгэмлэгийн нэрийн өмнөөс улсын идэрчүүдийн үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож долдугаар байр, 1969 онд тэр тэмцээнд түрүүлжалтан медальавчээ. Мөн 1966 онддолдугаар ангийн сурагч байхдаа улсын баяр наадмын хоёрын даваандхүний оронд гарч, Төв аймгийн Баянцагаан сумын харьяат аймгийн арслан Б.Жанчивравданд унажээ.Тэгээд 1969 оноос заал танхимын барилдаанд тогтмол барилдаж эхэлжээ.

Амжилт

• 1973 онд 5 давж улсын начин болов

• 1976 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, улсын заан цолын болзол хангасан

• 1976 онд 6 давсан

• 1978 онд 6 давсан

• 1979 онд 5 давсан

• 1980 онд 7 давсан

• 1981 онд 7 давж дөрөвт үлдэн улсын арслан цол хүртсэн

• 1982 онд 8 давж үзүүрлэсэн

• 1983 онд 5 давсан

• 1984 онд 8 давж үзүүрлэсэн

• 1985 онд 6 давсан

• 1986 онд 7 давсан

• 1987 онд 6 давсан

• 1988 онд 6 давсан

• 1989 онд 6 давсан

• 1990 онд Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншиг наадамд 7 давжээ

Мэндчилгээ

Уул усны диваажин, олон ястны өлгий Увсын цэнхэр хязгаараас та бүхний амрыг эрэн мэндчилье.

Давст сумын ИТХ-ын даргын мэндчилгээ

Сайн байцгаана уу
Таны амар амгаланг айлтгая.
Уудам их Монгол орныхоо баруун хойд хил, уул усны диваажин Увсын цэнхэр хязгаарт Даяарт алдартай Давст нутаг маань өдрөөс өдөрт өнгөжин тэлж, хүүхэд багачууд нялхас маань цовоо сэргэлэн, залуус хүүхэд маань амьдрал хөдөлмөрт шамдсан азай буурал өндөр настангууд маань үг сургаалаа айлдаж Давст гэдэг нэгэн гэр бүл маань өргөжин хөгжиж байна.  дэлгэрэнгүй . . .


УВС АЙМГИЙН АЛБАН ЁСНЫ ВЭБ САЙТ

Санал асуулга

Та засаг даргын ажлийг үнэлнэ үү?



 

Цаг агаар