Монгол улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс

Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс нь Дөрвөд далай хан аймгийн Вангийн хошуу, одоогийн Увс аймгийн Давст суманд билгийн тооллын ХVII жарны гал хэмээх улаан луу жил буюу 1988 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр малчин ард “Өндөр” хэмээх Ц.Пүрэвийн тав дахь хүү болон төржээ. Тэрээр 2004 онд Давст сумаас аймгийн төвийн арван жилийн II дунд сургуульд суралцан, биеийн тамирын багш Бат-Очирын удирдлаган доор анх бэлтгэл сургуулилтаа хийж эхэлжээ. 2007 онд сургуулиа төгсөөд Дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн үүсгэн байгуулсан "Шонхор-Олимп" дээд сургуульд элсэн оржээ. Олимп дэвжээнд 4 жилийн турш бэлтгэл хийнгээ улс, аймгийн цолтой болон цэргийн, залуу бөхчүүдийн заал танхимын барилдаануудад тогтмол амжилттай барилдаж байлаа. 2011 оноос эхлэн төрөлх нутгийнхаа Увс нуур дэвжээний тамирчдын нэг болжээ.

Амжилт

• 2008 онд Увс аймгийн наадамд шөвгөрч Аймгийн начин цол

• 2010 онд Баян-Өлгий аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол

• 2012 онд Улсын наадамд 9 даван түрүүлж Улсын арслан цол тус тус хүртсэн.

Мэндчилгээ

Уул усны диваажин, олон ястны өлгий Увсын цэнхэр хязгаараас та бүхний амрыг эрэн мэндчилье.

Давст сумын ИТХ-ын даргын мэндчилгээ

Сайн байцгаана уу
Таны амар амгаланг айлтгая.
Уудам их Монгол орныхоо баруун хойд хил, уул усны диваажин Увсын цэнхэр хязгаарт Даяарт алдартай Давст нутаг маань өдрөөс өдөрт өнгөжин тэлж, хүүхэд багачууд нялхас маань цовоо сэргэлэн, залуус хүүхэд маань амьдрал хөдөлмөрт шамдсан азай буурал өндөр настангууд маань үг сургаалаа айлдаж Давст гэдэг нэгэн гэр бүл маань өргөжин хөгжиж байна.  дэлгэрэнгүй . . .


УВС АЙМГИЙН АЛБАН ЁСНЫ ВЭБ САЙТ

Санал асуулга

Та засаг даргын ажлийг үнэлнэ үү?



 

Цаг агаар