Сумын танилцуулга

Давст сум нь 1925 онд байгуулагдсан, хуучнаар Алтай хан аймгийн Далай ханы хошуу. Тус сум нь далайн түвшингээс 1580-1736 метр өндөрт өргөгдсөн байдаг. Увс аймгийн зүүн хойд хэсэгт Улаанбаатараас 1700км, Улаангомоос 137км алслагдсан сумюм. Тус сум нь Улаангом сум, Сагил сум, ОХУ-ын Тува мужтай хиллэдэг. Хүн амын тоогоор Увс аймгийн 19 сумаас 19-д , газар нутгийн хэмжээгээр 3-д ордог сум юм. Торхилог, Хандгайт, Улиастай, Жирээгийн голууд урсч Увс нуурт цутгадаг, 504224 га нутаг дэвсгэртэй, нутгийн 60% усан сан бүхий газар эзэлдэг. Энэ нь улсын хэмжээний хамгийн том нуур болох 84 км урт, 79 км өргөн, 3423 хавтгай дөрвөлжин км, ил усны талбай бүхий Увс нуур тус суманд оршдогтой холбоотой. Шүдэнгийн давс, Хүдэнгийн нүүрсний ордтой, Торхилогийн гол, Мөнгөт Цахир зэрэг үзэсгэлэнт газар, онгон догшин байгальтай, 4488га бүхий ойн талбайтай, шинэс, нарс, улиас бургас хус голлон ургадаг. Тал хээрт хонь, ямаан харгана дэрс, зэрлэг бутлаг ургамалаас гадна өвсөн цай, бэд, холтсон цэцэг, өвслөг халгай, марал цэцэг, ганга, үлд өвс, шимэлдэг, хээрийн гэдэргэнэ, хаг, ерхөг зэрэг өвслөг ургамал зонхилж ургадаг.

Мэндчилгээ

Уул усны диваажин, олон ястны өлгий Увсын цэнхэр хязгаараас та бүхний амрыг эрэн мэндчилье.

Давст сумын ИТХ-ын даргын мэндчилгээ

Сайн байцгаана уу
Таны амар амгаланг айлтгая.
Уудам их Монгол орныхоо баруун хойд хил, уул усны диваажин Увсын цэнхэр хязгаарт Даяарт алдартай Давст нутаг маань өдрөөс өдөрт өнгөжин тэлж, хүүхэд багачууд нялхас маань цовоо сэргэлэн, залуус хүүхэд маань амьдрал хөдөлмөрт шамдсан азай буурал өндөр настангууд маань үг сургаалаа айлдаж Давст гэдэг нэгэн гэр бүл маань өргөжин хөгжиж байна.  дэлгэрэнгүй . . .


УВС АЙМГИЙН АЛБАН ЁСНЫ ВЭБ САЙТ

Санал асуулга

Та засаг даргын ажлийг үнэлнэ үү?



 

Цаг агаар