2008 оны суурин хүн амын тоо 1783, эрэгтэй 934, эмэгтэй 849, 0-15 насны хүүхэд 36.4 %, хөдөлмөрийн насны хүн 58.6 %, 60-аас дээш насны ахмадууд 5 хувийг тус тус эзэлдэг. 2013 оны эцэт нийт өрх 443, хүн ам 1748, үүнээс эрэгтэй 870, эмэгтэй 878 байна. Нийт хүн амаас 0-18 насны хүүхэд 50% буюу 754, ахмад настан 7% болох 117, Хөдөлмөрийн насны иргэн 877 иргэн буюу нийт хүн амын 43%-ийг эзэлж байна.
Уул усны диваажин, олон ястны өлгий Увсын цэнхэр хязгаараас та бүхний амрыг эрэн мэндчилье.
Сайн байцгаана уу
Таны амар амгаланг айлтгая.
Уудам их Монгол орныхоо баруун хойд хил, уул усны диваажин Увсын цэнхэр хязгаарт Даяарт алдартай Давст нутаг маань өдрөөс өдөрт өнгөжин тэлж, хүүхэд багачууд нялхас маань цовоо сэргэлэн, залуус хүүхэд маань амьдрал хөдөлмөрт шамдсан азай буурал өндөр настангууд маань үг сургаалаа айлдаж Давст гэдэг нэгэн гэр бүл маань өргөжин хөгжиж байна. дэлгэрэнгүй . . .