Дунд сургууль

Манай сургууль анх 1940 онд “Бичиг үсгийн бүлгэм” нэртэйгээр Зүүнхөвөө гэдэг газар хоёр багш, хоёр ажилчин, таван гэр, 47 сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш нэгэн жарныг туулжээ. Тэр үед анхны захирлаар З. Бэлэг, багшаар Б. Зундуй, С. Нүүдэл, Хянгар, ажилчнаар Я. Пэлжээ, Гончиг нар ажиллаж, Ц. Молом Г.Ширнэн, Б.Бадарч, Н. Юмсүрэн, Б.Молом, Лхамсүрэн, Хэнзхар, Р.Рийзэн М.Шагдарсүрэн, Б.Батзул, З. Махминь, Т. Магнай, Ү. Бүрэн нарын 47 хүүхэд энэ сургуулийн алтан босгыг алхаж анхны сурагчид нь болж байсан нь түүх болон үлджээ. Сургууль байгуулагдсан эхний жилүүд нь эх орны дайны хүнд бэрх үе байсан боловч сургуулийн захиргаанаас сургалт хүмүүжлийн ажлыг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх малчин ардын хүүхдийг сургуульд бүрэн хамруулах талаар тодорхой зорилт дэвшүүлэн идэвх зүтгэлтэй ажилласны үр дүнд жил бүр багш ажилчид, анги бүлэг, сурагчидын тоо нэмэгдэж 1944 онд анхныхаа төгсөлтөө хийжээ.Тус сургуулийн аж ахуйн талаар бэхжүүлэх, сургалт заах аргын чанарыг сайжруулахад ахмад багш З.Бэлэг, Нүүдэл, Зундуй, Б.Дүгэр, С.Жигмэд, Ш.ЧулуунН.Цэрэн, А.Жамбалсүрэн, Г. Дүгэр, Ц. Тултогтох, ажилчинЯ.Пэлжээ, Гончиг,Г.Гомпил, Н.Цэрэн, Б.Намдаг, З.Бадам, Б.Ондов нар үнэтэй хувь нэмэр оруулсныг бид зүй ёсоор бахархан дурсдаг юм. 1972-1973 оны хичээлийн жилд бага сургуулийнхаа 30 дахь төгсөлтийг хийж, 918 сурагчдад бага боловсрол олгожээ.
1973 оны 9 сарын 1-нд 8 жилийн дунд сургууль болон өргөжиж анхны захирал Ө.Намжил хичээлийн эрхлэгч Ж.Түдэв нар ажиллаж байжээ.
Манай багш нарын дундаас “Боловсролын тэргүүний ажилтан”- аар багш Г.Буянтогтох, Г.Хүүхээ, Б.Бадарч, Б.Цэвээн, Г.Бумаа, Р.Бадамжав, монголын багш нарын 5-р их хурлын төлөөлөгч, аймгийн ажил мэргэжлийн аварга багш Б.Лувсандагва, Ш.Энэбиш, Г.Бумаа, “Багшийн алдар” медальт ахмад багш С.Жигмэд, Р.Буянтогтох, Т.Бааст, Б.Цэвээн, “Тэргүүлэх зэрэгтэй багш” Б.Цэвээн, Г.Бумаа, Ш.Энэбиш, Р.Бадамжав, “Заах аргач багш” Д.Алтанцэцэг, Н.Оюунгэрэл, Н.Жаргалсайхан, М.Зулаа, П.Оюун, Х.Цэвээндарь, Б.Оюунчимэг нар төрөн гарсан юм.
Манай хамт олны дотор сургуулийн олон үеийн шавь нарыг сурган хүмүүжүүлсэн ахмад багш Г. Сайндай, П. Оюун, М. Зулаа, Сумын аварга багш Ш. Энэбиш, Б. Оюунчимэг, Н. Жаргалсайхан, олон жил үр бүтээлтэй ажилласан ажилчин С.Оюунцэцэг, Ц.Оюунцэцэг, Ж.Алтанцэцэг, М.Цэвэлмаа, З.Түдэв, ОнцсурагчС.Баатар, Ц.Лхагвасүрэн, Н.Бүрэн, Ц.Цэвэлмаа, Б.Одончимэг, Р.Ариунаа, Б.Сувдаа, Ж.Мөнх-Эрдэнэ, С.Оюун-Эрдэнэ, Г.Нямгэрэл, С.Пүрэвдорж, Д.Эрдэнэбаяр, “Авьяас” уралдааны аймгийн хошой аварга дуучин С. Түмэндэлгэр, Шатрын өсвөрийн тэмцээний аврага сурагч М.Дэлгэрдалай, Г.Нямгэрэл, “Цодгор хүү” тэмцээний аймгийн дэд аварга С.Батхишиг, 2005 оны 5-р байрын шагналт Н.Цэвээнравдан, 2007оны хүрэл медальт М.Хишигзаяа, 1999 оны сумын тэргүүний сурагч С.Батзаяа, нарын тэргүүний сайчуудаараа бахархаж явдаг.
Манай сургууль 205 сурагч, 22 багш 16 ажилтан, 264 хүүхдийн хичээлийн байр 75 хүүхдийн дотуур байр, сургалтын үзүүлэн болон бусад тоног төхөөрөмжид тулгуурлан сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна.

2014 оны хичээлийн жилд ажиллаж байгаа багш ажилчид:
Сургуулийн захирал Р. Бадамжав, Сургалтын менежер Б. Оюунчимэг, Нийгмийн ажилтан Д. Уртнасан, байрны багш Б. Батжаргал, Багш Б. Баянтөгс, С. Баясгалан, Ч. Дариймаа, Ц. Зулаа, М. Зулаа, Х. Цэвээндарь, Б. Дотноо, Д. Энхтуяа, Д. Цэвэлмаа, Н. Жаргалсайхан, С. Болдбаатар, Б. Энхцэцэг, С. Дуламсүрэн, Б. Ганбаатар, Т. Тунгалаг, Б. Төмөр ажилчин: Б. Майцэцэг, З. Түдэв, Х.Дамдин, М.Эрдэнэчимэг, Ш.Төгсбаяр, Ш.Цогтгэрэл, Н.Баянмөнх, Х.Одбаатар, Ц.Нямдаш, Р.Батсуурь, Ё.Оюун,Г.Пүрэвжав нарын хүмүүс ажиллаж байна.