Эмнэлэг

Давст сумын Эрүүл мэндийн төвийн түүхэн замнал

Давст сумын Хүн эмнэлгийн салбар 1938 онд 200-аад төгрөгийн эм барааны төсөвтэйгээр сувилагч нэг орон тоотой байгуулагдаж 1939 онд ард түмний санаачлагын хөрөнгөөр эсгий гэр нэгтэй болж ”Жирээгийн булаг “ гэдэг газар төвлөрөн суурыниж анхны сувилагчаар Үрлээ овогтой Баяр ажиллаж эхэлснээр шинжлэх ухааны боловсон эмнэлгийн үндэс тавигджээ.

Нам засгаас хүн ардынхаа эрүүл мэндийн хамгаалах талаар авсан системтэй арга хэмжээний үр дүнд 1940 онд хоёр сувилагч хоёр асрагчийн орон тоотой өргөжин бэхжиж асрагчаар Гөлөгийн Жүгнээ , асрагчаар Түвшингийн Нацаг , Туйталын Дүүдээ ,1941 онд салбарын эрхлэгчээр Вандангийн Ойдов асрагчаар Дүүдээн Бадам нар тус тус томилогдон ажиллажээ.1943 онд орон нутгийн төсвийн 6000 төгрөгийн үнэтэй 3 тасалгаа бүхий модон барилгатай болж Хандгайтын зүүн хөвөөнд суурьшжээ. 1947 онд 3 ортой бага эмчийн салбар болж анхны бага эмчээр Балжины Юнгэрэн ажиллаж 1965 он хүртэл тус сумын 9 багийн малчин ардад шинжлэх ухааны боловсон эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж иржээ.

1973 онд Торхилог 1975 онд Хөндлөн ,1978 онд Хандгайт бригадад , 1987 онд Давст дах Давсны уурхайд бага эмчиийн оргүй салбарууд байгуулагдан ажиллаж байсан. Тус эмнэлгийн материаллаг баазыг бэхжүүлэх эмнэлгийн сурталчилгаа үйлчилгээг сайжруулахад бага эмч Б.Юнгэрэн 20 шахам жил ажиллаж ихээхэн үүргийг гүйцэтгэж хөдөлмөрчдийн хайр талархлыг хүлээж ирсэн байна.

1965 онд их эмчийн салбар болж их эмчээр Чойдоны Нанзад , салбар аптек 1964 онд багуулагдаж эм найруулагчаар Тамжидын Гэндэн ажиллаж эхэлжээ.

Төр засгаас авсан арга хэмжээ , Зөвлөлт ТУВА АССР-ийн тусламжаар 1966 онд 13 тасалгаа бүхий 271000 төгрөгийн төсөвтэй бие даасан уурын халаагууртай дүнзэн барилгатай болсны гадна Алдар нэгдлийн зөвлөл / дарга нь Шуумар / газ -69 машиныг эмнэлгийн дуудлагбн үйлчилгээнд үнэ төлбөргүй бэлэглэсэн нь эмнэлгийн үйлчилгээ соёлжилт, тохижилтын түүхэнд алтан хуудас болж хөдлмөрчдийн талархал сайшаал хүлээж байжээ .

1987 оноос нийт 25 орон тоотой 15 ортой эмнэлэг клиник лабораторитойгоор жилдээ 250 гаруй мянган төгрөгийн төсөвтэйгээр үйлчилж байжээ. Тус эмнэлэг нь малчид хөдөлмөрчдөд эмнэлгийн үйлчилгээг хөнгөн шуурхай үзүүлэх ард түмнийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх , эх нялхсын тусламжийн чанар үр нөлөөг сайжруулж ,өвчлөл эндэгдлийн бууруулах , хүн амын ахуйн соёлжилтыг сайжруулах арга хэмжэг жил бүр төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлж ирсний үр дүнд төлөвлөгөөт зорилт биелэгдэж , чанарын үзүүлэлтүүд сайжирч ахуйн соёлжилионд мэдэгдэхүйц ахиц өөрчлөлт гарч халдварт өвчний гаралт буурсан байна.Тухайн үед хүн амын эрүүл энхийн ариун үйлсэд олон жил идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй хөдөлмөрлөж хамт олон , хөдөлмөрчдийн итгэл хүндэтгэл хүлээсэн ажлын туршлагатай үе үеийн болвсон хүчин мэргэжилтнүүд ажиллаж байсан .Үүнд : их эмч Донров, Цэрэлмаа их эмч Сүрэнжав , их эмч Дорждэрэм, их эмч их эмч , Оюунчимэг, Батсух , Эрдэнэчимэг, бага эмч Гэрэл эх баригч бага эмч Ц. Дариймаа Р. Цэцэгсүрэн , Б. Сэржмаа, Б. Мядагмаа, П. Дулмаа Д. Оюун „ сувилагч М. Цэндсүрэн, Г. Оюунгэрэл , Ц. Цэнгэл, Цэвэлмаа, Г. Бадамсүрэн С. Энхтуяа ,Т. Юнгэрдорж ,нярав Б.Гонжид,асрагч Ш. Цэндаюуш, Г. Цагцал Н. Дуламжав ,Н. Цэцэгмаа тогооч Ц. Цэвэгмэд ,М. Пагма угаагч Г. Хорлоо эм найруулагч Г. Буян ,Б. Мандалцэцэг жолооч Р. Буяндэлгэр нарын тэргүүний - хүмүүс ажиллаж байсан .

1990 оноос ардчилал ил тод байдал олон намын тогтолцоотой улс орны эдийн засагт хямрал гарч зах зээлийн эдийн засагт шилжиж хүнд нөхцөл байдал үүсч байсан боловч тухайн үед ажиллаж байсан ажилчил ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэсээр байсан ба салбарын эрхлэгчээр Дорждэрэм их эмчээр Ш. Энхжаргал бага эмч -5, эмйин санч-1, сувилагч-6, асрагч-6, лаборант-1, нярав-1, тогооч-1, угаагч-1, жолооч-1 орон тоотойгоор ажиллаж байжээ.

Одоо тус сумын эрүүл мэндийн төв нь аймгийн төвөөс 135 кмт алслагдан хөдөөгийн 2 багтай хилийн 3 заставууд , тусламж үйлчилгээний 10-275 км радиустай , хүн амын 85% нь хөдөө багт амьдардаг

2014 онд нийт 1748 хүн амд 24 орон тооны ажилчидтай 2629417 төгрөгийн жилийн төсөвтэй 9 ортойгоор эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай жигд хүртээмжтэй тасралтгүй хүргэсээр байна .Одоо ажиллаж байгаа ажилчдаас Эрүүл мэндийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр бага эмч Ж. Тунгалаг X. Нямсүрэн , Р. Дулмаа сувилагч Г. Оюунгэрэл, Ц. Цэнгэл, Л. Хунаа, М.

Байгаль,Б. Батнасан Ю. Долгоржав , Д. Оюун,, Эм Зүйн Тэргүүний цол тэмдгээр эмийн санч Ж. Саранчимэг Онц тээвэрчин цол тэмдгээр жолооч Б. Сугар Эрүүл мэндийн яамны Жуух бичгээр бага эмч Ж. Тунгалаг X. Нямсүрэн , Р. Дулмаа сувилагч Г. Оюунгэрэл, Ц. Цэнгэл, Л. Хунаа, М. Байгаль, Б. Батнасан Ю. Долгоржав , Д. Оюун, эмийн санч Ж. Саранчимэг жолооч Б. Сугар үйлчлэгч Р. Цолмон тогооч О. Нисков. Галч Ч. Хүүхээ Ч. Цэвээнжав сумын Тэргүүний Үйлчилгээний ажилтанаар - сувилагч Л. Хунаа , жолооч Б. Сугар , эх баригч Ж. Тунгалаг НЭМА Б. Батнасан , сувилагч Ю. Долгоржав байгууллагын аваргаар - бага эмч Р. Дулмаа, сувилагч Ю. Долгоржав үйлчлэгч Р. Цолмон , тогооч О. Нисков , галч Ч. Хүүхээ Ч. Цэвээнжав, үйлчлэгч Н. Дуламжав, сувилагч Ю. Долгоржав , МУЗН-ийн онцгой гишүүн 9, Аймгийн Засаг даргын жуух бичгээр сувилагч Л. Хунаа,М. Байгаль, эх баригч Ж. Тунгалаг эмийн санч Ж. Саранчимэг, тогооч о. Нисков АЗД-ын Хүндэт тэмдгээр сувилагч Ц. Цэнгэл , бага эмч Р. Дулмаа нарын тэргүүний хүмуус олноор төрөн гарч байна .

Эрүүл мэндийн төвд одоо ажиллаж байгаа ажилчид :

их эмч Э. Олзбаатар 2006 оноос

стастистикч бага эмч Д. Нансалмаа 2004 оноос

эх баригч бага эмч Ж. Тунгалаг 1996 оноос

халдваргүйтгэгч бага эмч Р. Дулмаа 1986 оноос

багийн эмч Д. Батцэцэг 2013 оноос

ахлах сувилагч X. Нямсүрэн /1994-1998 /,2008 оноос

ЛаборантМ. Байгаль 1981 оноос

Вакцинатор Л. Хунаа 1979 оноос

НЭМА Б. Батнасан 1989 оноос

Сувилагч Ю. Долгоржав 1989 оноос

Сувилагч Д. Оюун 2005 оноос

Сувилагч Б. Баярмаа 2010 оноос

Сувилагч Б. Марта 2011 оноос

Эмийн санч Ж. Саранчимэг 1995 оноос

Нябо Н. Болормаа 2013 оноос

Жолооч Б. Сугар 1996 оноос

Тогооч О. Нисков 2003 оноос

үйлчлэгч Р. Цолмон 1989 оноос

үйлчлэгч Я. Цэдэв 2006 оноос

Галч Я. Хүүхээ 1994 оноос

Галч М. Энхтайван 2009 оноос

Галч Б. Анхтөр 2013 оноос

Галч Г.Төмөрбаатар 2014он

Их эмч А. Мягмардарь 2014 оны 6 сараас

Багийн эмч Н. Нараа 2014 оны 8 сараас

Мэндчилгээ

Уул усны диваажин, олон ястны өлгий Увсын цэнхэр хязгаараас та бүхний амрыг эрэн мэндчилье.

Давст сумын ИТХ-ын даргын мэндчилгээ

Сайн байцгаана уу
Таны амар амгаланг айлтгая.
Уудам их Монгол орныхоо баруун хойд хил, уул усны диваажин Увсын цэнхэр хязгаарт Даяарт алдартай Давст нутаг маань өдрөөс өдөрт өнгөжин тэлж, хүүхэд багачууд нялхас маань цовоо сэргэлэн, залуус хүүхэд маань амьдрал хөдөлмөрт шамдсан азай буурал өндөр настангууд маань үг сургаалаа айлдаж Давст гэдэг нэгэн гэр бүл маань өргөжин хөгжиж байна.  дэлгэрэнгүй . . .


УВС АЙМГИЙН АЛБАН ЁСНЫ ВЭБ САЙТ

Санал асуулга

Та засаг даргын ажлийг үнэлнэ үү?



 

Цаг агаар