Улсын арслан
- М. Мөнгөн – Улсын арслан
- П. Бүрэнтөгс - Улсын арслан
Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс нь Дөрвөд далай хан аймгийн Вангийн хошуу, одоогийн Увс аймгийн Давст суманд билгийн тооллын ХVII жарны гал хэмээх улаан луу жил буюу 1988 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр малчин ард “Өндөр” хэмээх Ц.Пүрэвийн тав дахь хүү болон төржээ. Тэрээр 2004 онд Давст сумаас аймгийн төвийн арван жилийн II дунд сургуульд суралцан, биеийн тамирын багш Бат-Очирын удирдлаган доор анх бэлтгэл сургуулилтаа хийж эхэлжээ. 2007 онд сургуулиа төгсөөд Дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн үүсгэн байгуулсан "Шонхор-Олимп" дээд сургуульд элсэн оржээ. Олимп дэвжээнд 4 жилийн турш бэлтгэл хийнгээ улс, аймгийн цолтой болон цэргийн, залуу бөхчүүдийн заал танхимын барилдаануудад тогтмол амжилттай барилдаж байлаа. 2011 оноос эхлэн төрөлх нутгийнхаа Увс нуур дэвжээний тамирчдын нэг болжээ.
М.Мөнгөн Увс аймгийн Давст сумыннутаг Хэрцийн Бухын зүүн салааны бэлчирт “Улаан харгана” гэдэг газар1951 оны төмөр туулай жил малчин ард Мядагийн хоёрдугаар хүү болон мэндэлжээ.М.Мөнгөний өвөг эцэг Бор хулгана гэдэг том биетэй, хүч тамир ихтэй бух ноцолдоон хэмээ хбарилдаанаар барилддаг хүн байсан тухай эмэг эх,ээж нар нь хуучилдаг байсан болохоор бөх сонирхох удмын хүслийг төрүүлж өгчээ. Мөн цаашид бөх болох замыг ньзасчөгсөн хүн бол түүний ах Бүүвэйбаатар байсан тухай М.Мөнгөнөөрөө ярьдаг. Дунд сургуулийн долдугаар ангиас бөхийн спортыг сонирхож анх 1966 онд Найрамдлын районы анхдугаар спартикиадын чөлөө бөхийн аварга шалгаруулах тэмцээнд 62 килограммын жинд гуравдугаар байр эзэлсэннь цаашид барилда хурам зоригийг нэмжээ. Дараа нь Пионерын ордны үндэсний бөхийн дугуйланд орсон.1968 онд Залгамж нийгэмлэгийн нэрийн өмнөөс улсын идэрчүүдийн үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож долдугаар байр, 1969 онд тэр тэмцээнд түрүүлжалтан медальавчээ. Мөн 1966 онддолдугаар ангийн сурагч байхдаа улсын баяр наадмын хоёрын даваандхүний оронд гарч, Төв аймгийн Баянцагаан сумын харьяат аймгийн арслан Б.Жанчивравданд унажээ.Тэгээд 1969 оноос заал танхимын барилдаанд тогтмол барилдаж эхэлжээ.
1953 онд төрсөн, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 1975 онд Монгол Улсын Их Сургуулийн хуулийн анги, 1988 онд Москва хотод аспирантурт суралцаж доктор /Ph/ хамгаалсан. 1997 онд профессор, 200 онд Хууль эрх зүйн шинжлэх ухааны доктор /Sc/, 2002 онд ШУА-ийн гишүүн-академич болсон. Хууль эрх зүйн шинжлэх ухааны нэртэй эрдэмтэн, Монголын эрх зүйн шинэчлэлд томоохон хувь нэмэр оруулсан удирдах ажилтан юм.
Ц. Молом 1932 онд Торхилогийн голд төрж, 1944 онд бага сургууль, 1950 онд Санхүү эдийн засгийн техникум, 1958 онд ОХУ-ын Эрхүү хотод Санхүү эдийн засгийн дээд сургууль төгсөж эдийн засгийн дээд мэргэжилтэй болжээ. Тэрээр Улсад 44 жил тасралтгүй ажиллаж Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон, Алтан гадас одон, ойн медалиудаар шагнагдаж байсан. Ц. Молом улсын санхүүгийн системд байцаагчаар 4 жил, санхүүгийн техникумд багш, хичээл анги, захирлаар 2 жил, сангийн яаманд хэлтсийн дарга, орлогч сайдаар тус бүр 2 жил, сайдаар 10 гаруй жил ажилласан байна. Мөн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, АХШХ-ны даргаар 4 жил ажилласан байна.
Дөрвөд далай хан аймгийн Зоригт ханы хошуу, одоогийн Увс аймгийн Давст сумын нутагт 1895 онд төржээ. Тэрээр 1924 онд Дөрвөдийн хоёр аймгийн ардын хурлаас Улсын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож, Улсын Бага Хурлын гишүүн, улмаар сангийн яамны сайд болсон. Ө. Бадрах нь Увс аймгаас төрсөн анхны сайд юм. Тэрээр цогтой хувьсгалч, хурц дайчин уран илтгэгч, улс төрийн нэрт зүтгэлтэн байсан төдийгүй Монголын шинэ үеийн түүхээр хэд хэдэн ном бичсэн түүхч, олон тооны шүлэг, найраг, зохиол туурвисан зохиолч хүн байжээ. Хэлмэгдүүлэлтийн үед түүний ном, зохиолуудыг хураан авч устгасан учир үлдэж хоцорсон нь цөөнө ажээ.
Монголын нам, төр, засаг, цэргийн түүхэн зүтгэлтэн. Монгол Улсын Баатар, Хөдөлмөрийн баатар, Улсын маршал, Монголын үндэсний баатар. 1916 оны 9 дүгээр сарын17-нд хуучнаар Дөрвөд баруун гарын үнэн Зоригт хан аймгийн Зоригт ханы хошуу, одоогийн Увс аймгийн Давст сумын гуравдугаар багийн нутаг “Хандгайт” гэдэг газар малчин ард Юмжаагийн 5 дугаар хүү болон төржээ. Анх хөдөлмөрийн гараагаа 1929 оны 7 дугаар сард Аймгийн эвлэлийн хорооны бичээчээр ажиллаж байсан.
Нутгийн ард иргэдийн дундаас ажил үйлс, эрдэм мэдлэг, авъяас билгээрээ улс даяар алдаршсан төр нийгмийн зүтгэлтэн МонголУлсын баатар, Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбал, Ө.Бадрах, Ч.Хүрэлбаатар, Ж.Амарсанаа, А.Даваа зэрэг төрийн сайдууд, гавъяат эдийн засагч Ц.Молом, гавъяат багш Г.Гомбожав, Хүүхээ, гавъяат жүжигчин Лэгжмаа, гавъяат эмч Сүрэнжав, урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Сумхүү зэрэг 10 гаруй гавъяатнууд, Н.Цэрэн, Ү. Түмэндэлгэр, Ц.Жамбалсүрэн, Б.Катуу, С.Баатар, Ч.Нанзад, Рийзэн, Ү.Тулга зэрэг 30 гаруй эрдэмтэн докторууд, улсын арслан Мөнгөн, улсын арслан П. Бүрэнтөгс, улсын аварга малчин Ц.Баянзул, Ц.Жаргал, Д.Бямбажав, Ц.Пүрэв, Б.Лхагвасүрэн зэрэг алдартнууд төрөн гарсан байна.
Уул усны диваажин, олон ястны өлгий Увсын цэнхэр хязгаараас та бүхний амрыг эрэн мэндчилье.
Сайн байцгаана уу
Таны амар амгаланг айлтгая.
Уудам их Монгол орныхоо баруун хойд хил, уул усны диваажин Увсын цэнхэр хязгаарт Даяарт алдартай Давст нутаг маань өдрөөс өдөрт өнгөжин тэлж, хүүхэд багачууд нялхас маань цовоо сэргэлэн, залуус хүүхэд маань амьдрал хөдөлмөрт шамдсан азай буурал өндөр настангууд маань үг сургаалаа айлдаж Давст гэдэг нэгэн гэр бүл маань өргөжин хөгжиж байна. дэлгэрэнгүй . . .